A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 179

Улаанбаатар хот

БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 28/20 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын үнэт цаас борлуулж босгосон хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг сонгох шалгуур үзүүлэлтийг тогтоох, үүсч болох эрсдэлийг тооцох, эрсдэлийн удирдлагаар хангах үүрэг бүхий Бодлогын зөвлөлийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Дарга -Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг

Орлогч дарга -Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр

Гишүүд: -Сангийн сайд Ч.Улаан;

-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг;

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга;

-Уул уурхайн сайд Д.Ганхуяг;

-Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан;

-Эрчим хүчний сайд М.Сономпил;

-Зам, тээврийн сайд А.Гансүх;

-Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар (зөвшилцсөнөөр);

-Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн (зөвшилцсөнөөр);

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал (зөвшилцсөнөөр);

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан (зөвшилцсөнөөр);

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан (зөвшилцсөнөөр);

-Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа; /ЗГ-ын 2014 оны 148-р тогтоолоор өөрчилсөн/

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл.

Нарийн бичгийн дарга -Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Шинэбаатар.

2. Дараахь арга хэмжээ авч ажиллахыг Бодлогын зөвлөл (Н.Алтанхуяг)-д үүрэг болгосугай:

2.1. Бодлогын зөвлөлийн ажиллах журам, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган баталж мөрдөх;

2.2. Үүсч болох эрсдэлийг урьдчилан тооцож үнэлгээ гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсэг, дотоод, гадаадын шинжээчдийн багийг байгуулж ажиллуулах;

2.3. Бүтээн байгуулах төсөл, хөтөлбөр бүрт шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн удирдлагаар хангах, гүйцэтгэлийн явцад байнгын хяналт тавих төлөвлөгөө гарган ажиллах;

2.4. Сонгон шалгаруулсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүжилтийн графикт хяналт тавьж ажиллах.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ