A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 13.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.22, 26.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сэргээгдэх эрчим хүчний сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ