A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 21

Улаанбаатар хот

УЛСЫН ЭТАЛОН БАТЛАХ ТУХАЙ

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Стандартчилал, хэмжил зүйн газар дахь 633 нанометр долгионы урттай, иодоор тогтворжуулсан гели-неон эталоныг уртын хэмжлийн нэгжийн улсын эталоноор тогтоосугай.

2. Улсын эталоныг олон улсын болон гадаад орны холбогдох эталонтой харьцуулан дүйцүүлж баталгаажуулж байхыг Стандартчилал, хэмжил зүйн газарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА