A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Дугаар 19 Улаанбаатар хот

ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

(Засгийн газрын 2019 оны 97 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.2, 5.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хүртэлх хоногоор, эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа ахмадын амралт, сувилалд 13000 (арван гурван мянган) төгрөгөөр, бусад ахмадын амралт, сувиллын газарт 20000 (хорин мянган) төгрөгөөр тус тус тогтоосугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2016 оны 94-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

2. Үнэ, тариф болон амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан ахмадын амралт, сувиллын эрхийн бичгийн үнийн хөнгөлөлтийн хэмжээнд тухай бүр өөрчлөлт оруулах талаар санал боловсруулан Засгийн газарт оруулж байхыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.

3. Энэ тогтоолыг 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ