A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

 2012 оны 08 сарын 01өдөр     

 Дугаар  04   

  Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын гишүүдийн

бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай

2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр      зүйлийн 14.3.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Октябрийн Баасанхүү, Цэрэндашийн Цолмон нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД