- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 11
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхий сайдыг
томилох тухай
Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхий сайдаар Норовын Алтанхуягийг томилсугай.
2.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
