A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ БАТЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 14

Төрийн захиргааны байгууллагын

тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг

батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай" Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД