- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 16
Төрийн ордон, Улаанбаатар хот
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн
талаар төрөөс баримтлах бодлого
батлах тухай тогтоолын хавсралтад
өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого" батлах тухай Улсын Их Хурлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын 7.1 дэх заалтын "төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэснийг "эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
