A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 08 сарын 17 өдөр

Дугаар  17    

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын зарим

гишүүнийг томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:

1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Чимэдийн Сайханбилэгийг;

2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Лувсанвандангийн Болдыг;

3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайдаар Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг;

4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Цэвэлмаагийн Баярсайханыг;

5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийг;

6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Лувсаннямын Гантөмөрийг;

7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Амаржаргалын Гансүхийг;

8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар Цэдэвдамбын Оюунгэрэлийг;

9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайдаар Даваажавын Ганхуягийг;

10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Халтмаагийн Баттулгыг;

11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Ядамсүрэнгийн Санжмятавыг;

12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар Содномзундуйн Эрдэнийг;

13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засгийн хөгжлийн сайдаар Нямжавын Батбаярыг.

2.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД