- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 18
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын
гишүүдийг үүрэгт ажлаас нь
чөлөөлөх тухай
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-сайд нарыг шинээр томилсонтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дор дурдсан хүмүүсийг Засгийн газрын гишүүн, сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй:
1/Миеэгомбын Энхболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын;
2/Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын;
3/Дамдингийн Хаянхярвааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;
4/Цэндийн Нямдоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын;
5/Дамдингийн Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын;
6/Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын;
7/Ёндонгийн Отгонбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын;
8/Цэдэвийн Дашдоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын;
9/Төгсжаргалын Гандийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын;
10/Түнжингийн Бадамжунайг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын;
11/Дашдоржийн Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын;
12/Нямдаваагийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын;
13/Чимэдийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын.
2.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
