- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 19
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын дэд даргын
үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2 дахь заалт, өөрийнх нь гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
