A

A

A

Бүлэг: 1979

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 08 сарын 20 өдөр

       Дугаар  20    

 Төрийн ордон, Улаанбаатар хот

    Монгол Улсын Засгийн газрын зарим

гишүүнийг томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:

1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Дэндэвийн Тэрбишдагвыг;

2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар Санжаасүрэнгийн Оюуныг;

3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Чүлтэмийн Улааныг;

4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Мишигийн Сономпилийг;

5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Нацагийн Удвалыг.

2.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД