A

A

A

Бүлэг: 1979

УИХ-ын 2013-12-р тогтоолоор хүчингүй

2013 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр

2012 оны 09 сарын 07 өдөр Дугаар 25 Төрийн ордон, Улаанбаатар хот

Шүүгчийн орон тоо тогтоох тухай

Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийг шинээр байгуулсантай холбогдуулан тус шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий шүүгч 1, шүүгч 5 байхаар тогтоосугай.

2.Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД