A

A

A

Бүлэг: 1979

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 09 сарын 11 өдөр

 Дугаар  28          

 Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ

САНХҮҮЖҮҮЛЭХЭД ЗОРИУЛАН ЗАСГИЙН

ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХЫГ

ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан 270.0 /хоёр зуун дал/ тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуягт/-т зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД