- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 30
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монголбанкны Ерөнхийлөгчийг
томилох тухай
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монголбанкны Ерөнхийлөгчөөр Найдансүрэнгийн Золжаргалыг томилсугай.
2.Энэ тогтоолыг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
