- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 30
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хууль хэрэгжүүлэх зарим арга
хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:
1/Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;
2/2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 19.4.4 дэх заалт, 19.6.3 дахь заалтын хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах, гүйцэтгэх;
3/энэ тогтоолын биелэлтийг 2012 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө Монгол Улсын Их Хуралд танилцуулж мэдээлэх.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
