- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 66
Төрийн ордон, Улаанбаатар хот
Төрийн албаны зөвлөлийн орон
тооны гишүүнийг томилох тухай
Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Даваанямын Даваа-Очирыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилсугай.
2.Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
