- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 69
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
2013 оны ээлжит сонгуульд техник
хэрэгсэл хэрэглэх тухай
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд "New Image Cast" автоматжуулах техник хэрэгслийг хэрэглэхийг тус тус зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоолыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
