A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 01 сарын 10 өдөр

      Дугаар  01

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарим хууль, тогтоолын төсөл

буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.10 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын санал авах шаардлагатай байгаа зэргийг харгалзан хавсралтад дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Монгол Улсын Их Хурлын 2013 оны

... дугаар тогтоолын хавсралт

ХУУЛЬ САНААЧЛАГЧИД НЬ БУЦААХ ХУУЛЬ,

УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН

ТӨСЛИЙН ЖАГСААЛТ

1.Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай, 2006.05.10/;

2.""Төрийн албаны гавьяат ажилтан" цол бий болгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Ц.Сүхбаатар нарын Улсын Их Хурлын 5 гишүүн, 2008.02.01/;

3.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, 2008.05.22/;

4."Хөдөлмөрийн эрүүл ахуйн албаны тухай" Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 161 дүгээр конвенцид Монгол Улс нэгдэн орох асуудлыг зөвшилцөх /Засгийн газар, 2008.10.10/;

5."Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай" Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 81 дүгээр конвенцид Монгол Улс нэгдэн орох асуудлыг зөвшилцөх /Засгийн газар, 2008.10.10/;

6.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон "Сугалаа зохион байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Н.Батбаяр нарын Улсын Их Хурлын 4 гишүүн, 2008.11.07/;

7."Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон малчдын арилжааны банкинд төлөх зээл, зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Г.Батхүү нарын Улсын Их Хурлын 4 гишүүн, 2009.03.25/;

8.Монгол Улсын Их Хурлын тухай /Шинэчилсэн найруулга/, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд /Х.Тэмүүжин нарын Улсын Их Хурлын 16 гишүүн, 2009.07.07/;

9.Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хууль, Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Ш.Сайхансамбуу нарын Улсын Их Хурлын 12 гишүүн, 2010.01.26/;

10.Казиногийн хуулийн төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Д.Загджав нарын Улсын Их Хурлын 10 гишүүн, 2010.03.11/;

11.Төрийн дээд цол, одон, медалийн тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим зарлиг, тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон "Монгол Улсын цол, Төрийн шагнал, одон медалийн тодорхойлолт батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Ш.Сайхансамбуу нарын Улсын Их Хурлын 3 гишүүн, 2010.03.25/;

12.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Д.Дамба-Очир нарын Улсын Их Хурлын 9 гишүүн, 2010.03.29/;

13.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2010.04.07/;

14.Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн/ /Ц.Батбаяр нарын Улсын Их Хурлын 3 гишүүн, 2010.05.24/;

15.Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон "Мөнгөн тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Д.Оюунхорол нарын Улсын Их Хурлын 3 гишүүн, 2010.06.22/;

16.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2010.07.08/;

17.Бэлчээрийн тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Р.Буд нарын Улсын Их Хурлын 19 гишүүн, 2010.07.08/;

18."Хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /А.Тлейхан нарын Улсын Их Хурлын 3 гишүүн, 2010.08.12/;

19."Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /С.Бямбацогт нарын Улсын Их Хурлын 9 гишүүн, 2010.10.27/;

20.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, 2011.01.06/;

21.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, 2011.01.06/;

22.Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Ц.Сэдванчиг нарын Улсын Их Хурлын 5 гишүүн, 2011.01.14/;

23.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Ж.Батсуурь нарын Улсын Их Хурлын 6 гишүүн, 2011.01.27/;

24.Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд болон "Алслагдсан болон говийн бүсд хамаарагдах сумдыг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /С.Бямбацогт нарын Улсын Их Хурлын 30 гишүүн, 2011.04.12/;

25."Дархан цаазат газрын нутаг дэвсгэрээс зарим газрыг чөлөөлөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Л.Гүндалай нарын Улсын Их Хурлын 4 гишүүн, 2011.06.21/;

26.Монгол Улсын зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Багц хууль/ хуулийн төсөл /Засгийн газар, 2011.10.07/;

27.Газрын тос, ашигт малтмалын нөөц ашигласны болон байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /С.Оюун нарын Улсын Их Хурлын 3 гишүүн, 2011.11.01/;

28.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Н.Батбаяр нарын Улсын Их Хурлын гишүүн 43 гишүүн, 2011.12.06/;

29.Үндэсний их баяр наадмын тухай /Шинэчилсэн найруулга/, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, /Г.Батхүү нарын Улсын Их Хурлын 5 гишүүн, 2011.12.19/;

30.""Эрдэнэс-Таван толгой" Хувьцаат компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх болсонтой холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Ц.Дашдорж нарын Улсын Их Хурлын 3 гишүүн, 2011.12.20/;

31."Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Хууль зүйн байнгын хороо, 2012.01.03/;

32.Монгол Улсын зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Багц хууль/ хуулийн төсөл /Засгийн газар, 2012.01.31/;

33.Худалдааны тухай, Худалдааны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2012.01.31/;

34.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Д.Лүндээжанцан нарын Улсын Их Хурлын 11 гишүүн, 2012.02.02/;

35.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /З.Энхболд нарын Улсын Их Хурлын 5 гишүүн, 2012.02.09/;

36."Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Я.Батсуурь нарын Улсын Их Хурлын 5 гишүүн, 2012.02.10/;

37.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Х.Баттулга нарын Улсын Их Хурлын 12 гишүүн, 2012.03.05/;

38.Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь, П.Алтангэрэл, 2012.03.14/;

39.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2012.03.23/;

40.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2012.03.23/;

41.Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/, Улс төрийн намын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /З.Алтай нарын Улсын Их Хурлын 6 гишүүн, 2012.03.23/;

42.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2012.04.02/;

43.Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Р.Буд нарын Улсын Их Хурлын 5 гишүүн, 2012.04.11/;

44.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Одхүү, 2012.04.24/;

45.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /П.Алтангэрэл нарын Улсын Их Хурлын 4 гишүүн, 2012.04.19/;

46.Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Я.Батсуурь нарын Улсын Их Хурлын 4 гишүүн, 2012.04.26/;

47.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Ж.Сүхбаатар нарын Улсын Их Хурлын 7 гишүүн, 2012.05.02/;

48.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Н.Батбаяр нарын Улсын Их Хурлын 3 гишүүн, 2012.05.03/;

49.Цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, 2012.05.11/;

50.Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2012.06.18/;

51.Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Р.Раш нарын Улсын Их Хурлын 4 гишүүн, 2012.07.04/;

52.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон, 2012.08.21/;

53.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Ц.Оюунгэрэл нарын Улсын Их Хурлын 4 гишүүн, 2012.10.03/;

54.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Р.Гончигдорж нарын Улсын Их Хурлын 5 гишүүн, 2012.10.15/.

-------оОо-------