- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төрийн албаны зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2013 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 10
Төрийн ордон, Улаанбаатар хот
Төрийн албаны зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Өөрийнх нь хүсэлтийг харгалзан Дашбалын Батбаярыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
