A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 26

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 66, 67 дахь заалт нэмсүгэй:

"66. Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хороо-ХЭҮК

67. Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган-ХЭҮК"

2. Цаашид татварт шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Сангийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ