A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 

Дугаар 29

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Төрийн албаны тухай хуулийн 28.9-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "... албан бус боловсролын багш, сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчид" гэсний дараа "... мэргэжлийн боловсрол, сургалтын багш" гэж нэмж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтын гарчгийг "Цэцэрлэгийн багш, арга зүйч, өрөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, албан бус боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшид олгох багшийн мэргэшлийн зэргийн нэмэгдэл" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ