A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 01 сарын 31 өдөр

       Дугаар  15 

 Төрийн ордон, Улаанбаатар хот

Уул уурхайн хөгжлийн түр хороо

байгуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Уул уурхайн хөгжлийн бодлого тодорхойлох, нэгдсэн төлөвлөлт боловсруулах талаар Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Уул уурхайн хөгжлийн түр хороог байгуулсугай.

2.Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД