A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 01 сарын 31 өдөр

Дугаар  13   

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хүний эрхийн Үндэсний Комиссын

гишүүнээс чөлөөлөх тухай

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа тул Пүрэвийн Оюунчимэг, Жадамбын Дашдорж нарыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг Хүний эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөсөн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД