- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хуулийн төсөл буцаах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2013 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 16
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Х.Тэмүүжин нараас Монгол Улсын Их Хуралд 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Их дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
