- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУРДАН МОРИНЫ 2013 ОНЫ ХАВРЫН БҮСИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 2 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 40
Улаанбаатар хот
ХУРДАН МОРИНЫ 2013 ОНЫ ХАВРЫН БҮСИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Дүнжингарав" хаврын бүсийн уралдааныг 2013 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн ням гарагт Улаанбаатар хотын Хүй долоон худагт зохион байгуулахаар тогтоосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА
Текст томруулах
A
A
A
