A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 47

Улаанбаатар хот

ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР, МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5, 8 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2013 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.

2. Цэргийн дүйцүүлэх албыг 2013 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 3.726.786 (гурван сая долоон зуун хорин зургаан мянга долоон зуун наян зургаан) төгрөг байхаар тогтоосугай.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Улаан нарт, цэргийн дүйцүүлэх албыг зохих журмын дагуу хаалгах, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэдийн мөнгөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээг авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Батлан хамгаалахын сайд Д.БАТ-ЭРДЭНЭ