A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 2 дугаар сарын16-ны өдөр

Дугаар 53

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай "Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 68 дахь заалт нэмсүгэй:

"68. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага-ГХЯ".

2. Цаашид татварт шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Гадаад харилцааны сайд Л.Болд, Сангийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Гадаад харилцааны сайд Л.БОЛД