- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 382-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
/ЗГ-ын 2014 оны 382-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2013 оны 2 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 56 хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "в" заалтын "1. Төсвийн бодлогын газар (нэгдсэн төсвийн хэлтэс, орлогын хэлтэс, зарлагын хэлтэс, хөрөнгө оруулалтын санхүүжилт, хяналтын хэлтэс, баялгийн сангийн удирдлагын хэлтэстэй)" гэснийг "1. Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (нэгдсэн төсвийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, төсвийн орлогын хэлтэс, төсвийн зарлагын хэлтэс, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хэлтэстэй)" гэж, "2. Хууль, эрх зүйн газар" гэснийг "2. Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газар" гэж, "4. Санхүү, худалдан авах ажиллагааны бодлогын газар (санхүүгийн бодлогын хэлтэс, худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэстэй)" гэснийг "4. Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газар (санхүүгийн зах зээл, даатгалын хэлтэс, өрийн удирдлагын хэлтэс, баялгийн сангийн хэлтэстэй)" гэж, "5. Төрийн захиргааны удирдлагын газар (санхүү, зохион байгуулалтын хэлтэс, төсвийн мэдээллийн сангийн удирдлагын хэлтэстэй)" гэснийг "5. Төрийн захиргааны удирдлагын газар (санхүү, зохион байгуулалтын хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэс, санхүүгийн мэдээллийн технологийн хэлтэстэй)" гэж, "8. Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар" гэснийг "8. Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар (дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, санхүүгийн хяналт, шалгалтын хэлтэстэй)" гэж тус тус өөрчилж, мөн заалтын "7. Төслийн санхүүжилт, зохицуулалтын газар (өрийн удирдлагын хэлтэстэй)" гэснийг хассугай.
2. Яамны батлагдсан орон тоо, төсөвт багтаан Санхүү, төсвийн бодлогын шинжилгээ, судалгааны төв байгуулж ажиллуулахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
