A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 61

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

БНЧУ-д зохиогдсон Я.Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч П.Индрад 9.0 (есөн) сая, БНХАУ-ын Ухань хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанд "Шар тогоруу хүрэл медаль" хүртсэн "Циркус Монголиа Хадгаа" ХХК-ийн уран бүтээлч Б.Батбаяр, Х.Жавхлан, Д.Мөнхбаяр, Н.Дашдэндэв, Э.Жавхлан, Н.Баянбилэг, Ц.Одхүү, А.Мөнхсайхан, Ж.Нандинцэцэг нарт 34.0 (гучин дөрвөн) сая төгрөгийн мөнгөн шагнал тус тус олгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ