A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 62

Улаанбаатар хот

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 19.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Туул сонгино усны нөөцийн цогцолбор" төслийн концессын гэрээний нөхцөлийн талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн "Морьтимпекс" ХХК-тай зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй.

2. Концессын гэрээний төслийг Засгийн газарт оруулж, батлуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР