A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 149

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ЗЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 56.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд, Иххэт сумд дахь "Чандмань илч" ХХК-ийн харьяа дулааны станцад шинээр зуух суурилуулах болон зарим тоног төхөөрөмжид засвар хийхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулан 740.0 (долоон зуун дөчин) сая төгрөгийн зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт 2013 онд олгохыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

2. Төсвөөс олгосон зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулан аймгийн дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, зээлийг хавсралтад заасан хуваарийн дагуу 2013 онд багтаан бүрэн буцаан төвлөрүүлэхийг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Орон нутгийн өмчит "Чандмань илч" ХХК-ийн захирал Б.Лхагваа нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ