- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 71-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 3 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 83 хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
/ЗГ-ын 2014 оны 71-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, 11.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам"-ын 6.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"6.3. Сургалтын төрийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагын саналыг үндэслэн үндэсний болон урамшууллын тэтгэлгийн санхүүжилт олгох үйл ажиллагааг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмын дагуу зохион байгуулна."
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A
