A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 95

Улаанбаатар хот

МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Дээд боловсролын тухай хуулийн 6.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол-Германы хамтарсан Технологийн дээд сургууль байгуулж 2013-2014 оны хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагааг нь эхлүүлсүгэй.

2. Монгол-Германы хамтарсан Технологийн дээд сургуулийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж, Монголын талаас гаргах санхүүжилтийн эх үүсвэр, зардлын тооцоог Засгийн газарт танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР