A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 94

Улаанбаатар хот

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дэлхийн байгаль орчны өдрийг Монгол Улсад 2013 оны 6 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2. Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд 450.000 (дөрвөн зуун тавин мянган) ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрч, бусад зардлыг төсвийн багцаасаа гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Гадаад харилцааны сайд Л.Болд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН