A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 89

Улаанбаатар хот

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙГ 2013-2016 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хүний нөөцийг 2013-2016 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хавсралтаар баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН