- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ОБЬЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-3-28-ны 100-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
/ЗГ-ын 2014-3-28-ны 100-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2013 оны 3 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 91 хот
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ОБЬЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал обьектын жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Цагдаа, дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх обьектын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН
Текст томруулах
A
A
A
