- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /агнуур/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 93
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Амьтны тухай хуулийн 5.2.4, 7.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам"-ыг 1 дүгээр, "Ховор амьтныг агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /ЗГ-ын 2017 оны 9-р тогтоолоор 1, 2-р хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон/
2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 291 дүгээр тогтоол, "Жагсаалт, журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн ""Ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгох журам"-ыг 2 дугаар" гэснийг болон 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 19
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Амьтны тухай хуулийн 5.2.4, 7.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 9 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх