A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 99

Улаанбаатар хот

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Концессын тухай хуулийн 15 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл"-ийн концессын гэрээний нөхцөлийн талаар "Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам" ХХК-тай холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй.

2. Дүгнэлтийг концессын гэрээний төслийн хамт Засгийн газарт оруулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР