A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 81

Улаанбаатар хот

"ГУДАМЖ" ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 28/20 дугаар зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гудамж төсөл"-ийн санхүүжилтийн эхний ээлжинд шаардагдах 200 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй. /ЗГ-ын 2014-7-28-ны 244-р т огтоолоор өөрчлөлт орсон/

2. "Гудамж төсөл"-ийн хүрээнд хэрэгжих ажлыг цаг хугацаанд нь шуурхай зохион байгуулж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай. /ЗГ-ын 2014-7-28-ны 244-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. Бондын хөрөнгийн үндсэн болон хүүгийн төлбөрт шаардагдах хөрөнгийг тухай бүр улсын төсөвт тусган шийдвэрлэж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР