- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ой зохион байгуулалт хийх/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 105
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Ойн тухай хуулийн 7.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ой зохион байгуулалт хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Ой зохион байгуулалтын ажлын зардлыг жил бүр улс, орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 85 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН
Текст томруулах
A
A
A
