- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2010 оны 172-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 120
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам"-д дараахь агуулга бүхий 4.1.50 дахь заалт нэмсүгэй:
"4.1.50. "Хөдөлмөрийн салбарын ажилтны өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын дөрөв дэх Ням гараг".
2. Мөн журмын 4.1.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"4.1.3. "Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын ажилтны өдөр-жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр".
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
