- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-11-17-ны 131-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 119
Улаанбаатар хот
ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор баталсан "Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2013 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт"-д заасан "XXI.1.65 Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх (Орон нутагт)", "XXI.1.80 Хөтөл хотын доторхи инженерийн шугам сүлжээний бетон хонгил барих (Сэлэнгэ, Мандал сум)" гэсэн төсөл, арга хэмжээг тус тус хассугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
