- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ, ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БОЛОН ШИНЭЭР БАТЛАХ ТУХАЙ /ой, хээрийн түймэр/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 106
Улаанбаатар хот
ЖУРАМ, ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БОЛОН ШИНЭЭР БАТЛАХ ТУХАЙ
Ойн тухай хуулийн 12.1.6, 12.1.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам"-ыг 1 дүгээр, "Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх журам"-ыг 2 дугаар, "Сум, дүүргийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зайлшгүй шаардлагатай багаж хэрэгслийн жагсаалт"-ыг 3 дугаар, "Ой, хээрийн түймрийг унтраах ажилд оролцож байгаа иргэдийн хувийн хангамжид байх зүйлс, заавал эзэмшсэн байх арга техникийн жагсаалт"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, унтраахад шаардлагатай техник, багаж хэрэгслийг худалдан авахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ч.Улаан, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдавга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийн аюулгүй байдлыг хангахад тавигдах шаардлагыг иргэд, олон нийтэд мэдүүлэх, мөрдүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдавга, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 254 дүгээр тогтоол, "Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ой, хээрийн түймэртэй тэмцэх материаллаг баазыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 219 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН
Текст томруулах
A
A
A
