- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХОРИХ АНГИУДЫН БАЙРШЛЫГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 130
Улаанбаатар хот
ХОРИХ АНГИУДЫН БАЙРШЛЫГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 106.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 11 дүгээр 1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нэгдсэн хорих ангийн барилга барихтай холбогдуулан нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хорих 407 дугаар ангийг мөн дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 409 дүгээр ангийн байршилд, хорих 409 дүгээр ангийг хорих 407 дугаар ангийн байршилд тус тус шилжүүлэн байрлуулсугай.
2. Ялтныг нүүлгэн шилжүүлэх, барилга байгууламжийг буулгах, засах болон тээвэр, техник хэрэгслийн зардал, хамгаалалтын хашаа нэмж барихад шаардагдах 123.800.000 (нэг зуун хорин гурван сая найман зуун мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
3. Хорих 407 дугаар ангийн эзэмшилд байгаа барилга байгууламжийг буулгах зөвшөөрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт олгохыг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН
Текст томруулах
A
A
A
