- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2012-11-17-ны 131, 2013-3-16-ны 90-р тогтоолд/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 133
Улаанбаатар хот
ЖАГСААЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор баталсан "Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2013 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт"-д дор дурдсан төсөл, арга хэмжээг нэмсүгэй:
| XXI.4.14 |
| "Залуус хороолол"-ын дэд бүтэц /Дорнод/ | 2013 | 2013 | 1,219.8 | 1,219.8 |
| XXI.4.15 |
| Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ /Хөвсгөл, Мөрөн/ | 2013 | 2015 | 5,000.0 | 1,000.0 |
2. Мөн жагсаалтын "XYII.1.3.1 Цагдаагийн байгууллагын автопарк шинэчлэл", "XYII.1.3.2 Холбоо, сүлжээний техник хэрэгсэл" гэсэн төсөл, арга хэмжээг хассугай.
3. "Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор баталсан хавсралтын "XXI.1.84 "Залуус хороолол"-ын дэд бүтэц /Дорнод/", "XXI.1.87 Гэр хорооллын инженерийн шугам, сүлжээ /Хөвсгөл, Мөрөн/" гэсэн 13, 16 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Цагдаагийн байгууллагын автопарк шинэчлэл болон холбоо, сүлжээний техник хэрэгслийн төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН
Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх