A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 146 хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2015 оны 8-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн "Байгаль орчин, аялал жуулчлалын газар" гэснийг "Байгаль орчны газар" гэж, "Боловсрол, соёлын газар" гэснийг "Боловсролын газар" гэж, "Биеийн тамир, спортын газар" гэснийг "Соёл, спорт, аялал жуулчлалын газар" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын орон тоон дээр Боловсрол, соёлын газрын соёлын асуудал хариуцсан, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлалын асуудал хариуцсан тус бүр нэг мэргэжилтэнг шилжүүлэн Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг батлагдсан төсөвтөө багтаан 2013 оны II улирлаас эхлэн зохион байгуулж, ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг-Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ