- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2011 оны 297-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 148
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.11, 13.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.6, 38.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2011 оны 297 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалт"-ын "А. Хийн түлш" гэсэн хэсэгт дараахь агуулга бүхий 7 дахь заалт нэмсүгэй:
7 2901.10.00 95 хувь, түүнээс дээш хувийн цэвэршилттэй бутан (С4Н10)
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
