A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-4-13-ны өдрийн 135-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 341 хот

"100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-4-13-ны 135-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.7 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдах Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд эхний ээлжинд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тогтоолын хавсралтад заасан орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжтэй хэрэгжилтийг хангуулах гэрээ байгуулж, хамтран ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2. Энэхүү тогтоолын хавсралтад заасан орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжтэй хэрэгжилтийг хангуулах гэрээ байгуулж, хамтран ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус хөтөлбөрт хамрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол болон түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч болон төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилтийг олгосон банк, санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, мөн аж ахуйн нэгжийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэсэн бараа, импортолсон материал, техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар судалж тодорхой санал боловсруулан 2012 оны 1 дүгээр сарын 31-ний дотор Засгийн газарт оруулахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгасугай.

4. "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжилтэй ажилчдыг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсны үндсэн дээр мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд бэлтгэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт, төслийн хэрэгжилтийг хангах зорилгоор гадаадын зөвлөхүүдийг татан оролцуулах арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.

5. "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол, түүний нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга, байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийг "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрт заасан санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлэх арга хэмжээг хамтран авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батжаргал)-д даалгасугай.

6. Хөтөлбөрт хaмрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол, түүний дэд бүтцийн барилга байгууламжийн газрыг чөлөөлөх, хамгаалалтад авах, техникийн нөхцөл олгох, зураг төслийг хянаж, зөвшөөрөлцөх, магадлал хийх, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах шийдвэрийг шуурхай гарган, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

7. Энэхүү тогтоолын хавсралтад заасан орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээний загварыг батлахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад, мэргэжилтэй ажилчдыг мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд бэлтгэх гэрээний загварыг батлахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай.

8. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн I, III улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хороо (М.Энхболд)-нд даалгасугай.