A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ОРОН СУУЦНЫ ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-4-13-ны 135-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны З дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 82 хот

"100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ОРОН СУУЦНЫ ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-4-13-ны 135-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Орон сууцны тухай хуулийн 4.1.3, 11.1.1, Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын II ээлжийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү тогтоолын хавсралтад заасан орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан хэрэгжилтийг хангуулан хамтарч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдсан орон сууцны хотхон, хорооллын инженер (цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбоо)-ийн хангамжийн түгээх гол шугам сүлжээг барих ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид улсын төсвөөс тухайн ажлын санхүүжилтийг буцаан олгох асуудлыг судлан тодорхой санал боловсруулж 2012 оны 3 дугаар сарын 31-ний дотор багтаан Засгийн газарт оруулахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж нарт даалгасугай.

4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хороо (М.Энхболд)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД